Дуулал
Psalm 90
Өө, Эзэн, Та үеийн үед бидний орших газар байсан билээ.
2 Уулс бий болохоос ч өмнө,Таныг дэлхий ба ертөнцийг төрүүлэхээс ч өмнө,Үүрдээс үүрд мөнх хүртэл Та бол Бурхан.
3 Та хүнийг тоос шороо уруу нь буцаан,Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэдэг.
4 Учир нь Таны мэлмийд мянган жил болӨнгөрөн одож буй өчигдөр мэт,Эсвэл шөнийн манаа мэт буюу.
5 Та тэднийг үерийн ус шиг хамсан бөгөөд Тэд нойронд автжээ.Өглөөд тэд шинээр соёолон буй өвс мэт байдаг.
6 Өглөө тэр нь цэцэглэж, шинээр соёолдог.Үдэш дөхөхөд тэр нь хагдран хатдаг.
7 Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж,Таны уур хилэнгээс бид айсан.
8 Та бидний гэм бурууг Өөрийнхөө өмнө,Бидний нууцыг Өөрийн оршихуйн гэрэлд байрлуулсан.
9 Учир нь бүх өдрүүд маань Таны хилэнгийн дунд өнгөрсөн.Бид санаа алдах мэт он жилүүдээ дуусгасан.
10 Бидний амьдралын өдөр хоногууд далан жил юм.Эсвэл хэрэв хүч чадалтай бол наян жил,Гэвч тэдгээрийн оргил нь зүдгүүр, уй гашууд өнгөрдөг.Учир нь удалгүй энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог.
11 Таны уурын хүч чадлыг болонТанаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?
12 Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулдӨөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.
13 Өө, ЭЗЭН, буцаж ирээч. Хэдий болтол вэ?Өөрийн зарц нарыг өрөвдөөч.
14 Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулдӨглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач.
15 Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор болонБидний хор хохирол үзсэн жилүүдийн тоогоор биднийг баярлуулаач.
16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,Өөрийнхөө сүр жавхланг хүүхдүүдэд нь үзүүлээч.
17 Бидний Бурхан Эзэний ивээл бидэн дээр байх болтугай.Бидний гарын үйлсийг бидний төлөө бат тогтоогооч,Тийм ээ, бидний гарын үйлсийг бат тогтоогооч.