Дуулал
Psalm 130
Өө, ЭЗЭН, би гүнээс Тан уруу хашхирсан.
2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч!Миний гуйлтын дуундТаны чих зөөлөн байг.
3 ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс,Өө, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?
4 Харин Танаас эмээхийн тулдТанд уучлал байдаг билээ.
5 Би ЭЗЭНийг хүлээдэг, сэтгэл минь ч хүлээдэг бөгөөдТүүний үгэнд би найддаг билээ.
6 Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээрСэтгэл минь ЭЗЭНийг хүлээдэг.Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр шүү.
7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун.Учир нь ЭЗЭНд хайр энэрэл байгаа,Түүнд арвин золилт бий.
8 Тэрээр ИзраилийгБүх гэм буруугаас нь золих болно.