Дуулал
Psalm 88
Өө, ЭЗЭН, миний авралын Бурхан,Би өдрөөр болон шөнө ч Таны өмнө хашхирсан.
2 Миний залбирлыг Өөрийнхөө өмнө авчраач.Миний хашхиралтад чихээ тавиач.
3 Учир нь миний сэтгэл зовлон бэрхшээлийг хангалттай авсан бөгөөдАмь минь Үхэгсдийн оронд ойртсон.
4 Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.Би хүч чадалгүй хүнтэй адил,
5 Үхэгсдийн дунд хаягдсан,Булшинд тавигддаг үхдэлтэй адил болсон.Та тэднийг дахин санахгүй бөгөөдТэд Таны мутраас таслагдсан.
6 Та намайг хамгийн гүнзгий нүхэнд,Харанхуй газруудад, гүнд тавьсан.
7 Таны уур хилэн намайг хүндээр дарсан бөгөөдТа Өөрийн бүх давалгаагаар намайг зовоосон.Села
8 Та миний танилуудыг надаас холдуулсан.Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон.Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.
9 Гай зовлонгоос болж нүд минь ч сульдсан.Өө, ЭЗЭН, би Таныг өдөр бүр дуудсан.Би Тан уруу гараа сунгасан.
10 Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү?Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
11 Таны хайр энэрэл булшинд,Таны итгэлтэй байдал сүйрлийн газарт тунхаглагдах уу?
12 Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү?Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?
13 Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөдӨглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.
14 Өө, ЭЗЭН, Та юунд сэтгэлийг минь хаяна вэ?Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15 Би залуугаасаа зовж, үхэх шахсан.Би Таны аймшгуудыг амсдаг. Би тэвдэж байна.
16 Таны шатаж буй уур хилэн миний дээгүүр өнгөрсөн.Таны аймшгууд намайг сөнөөсөн.
17 Тэдгээр нь намайг ус мэт өдөржин хүрээлсэн.Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18 Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан.Танилууд минь ч харанхуйд байна.