Дуулал
Psalm 110
ЭЗЭН миний Эзэнд“Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэлМиний баруун гар талд суу” гэдэг.
2 “Өөрийн дайснуудын дунд захир” гээдЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана.
3 Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно.Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ.
4 ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй,“Мелхизедекийн хэргэмийн дагууЧи бол мөнхийн тахилч юм” гэв.
5 Эзэн бол Таны баруун гар талд байна.Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно.
6 Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж,Хүүрээр дүүргэн,Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино.
7 Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална.Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.