Дуулал
Psalm 25
ЭЗЭН, Тан уруу би сэтгэлээ өргөдөг.
2 Бурхан минь ээ, би Танд итгэдэг,Намайг бүү ичгүүр болгооч.Дайснуудыг минь надаас болж бүү баярлуулаач.
3 Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй.Шалтгаангүйгээр итгэл эвдэгчид ичгүүр болно.
4 ЭЗЭН, надад Өөрийнхөө замуудыг мэдүүлээч.Өөрийнхөө жимүүдийг надад зааж өгөөч.
5 Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач.Учир нь Та бол миний авралын Бурхан юм.Таныг би бүхэл өдөржин хүсэн хүлээдэг.
6 ЭЗЭН, Өөрийн өршөөл болон хайр энэрлийг дурсан санаач.Учир нь тэдгээр нь мөнхөөс байсан билээ.
7 Миний залуу насны нүглийг,эсвэл алдаа зөрчлийг минь бүү санаач.Өөрийн хайр энэрлийн дагуу намайг санаач,ЭЗЭН, Өөрийн сайн чанарын төлөө санаач.
8 ЭЗЭН бол сайн бөгөөд шулуун шударга юм.Тиймээс Тэрээр нүгэлтнүүдэд замыг зааварладаг.
9 Тэрээр даруу хүнийг шударгаар удирдаж,Тэдэнд Өөрийн замыг сургадаг.
10 Түүний гэрээ хийгээд Түүний гэрчлэлийг сахигчдадЭЗЭНий бүх жимүүд бол хайр энэрэл ба үнэн юм.
11 ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөөМиний их гэм нүглийг уучлаач.
12 ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ?Тэрээр түүнд сонгох ёстой замд нь зааварчилна.
13 Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж,Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.
14 ЭЗЭНий нууц Өөрөөс нь эмээгчдийн төлөө байдаг.Тэр тэдэнд Өөрийн гэрээг мэдүүлнэ.
15 Миний нүд үргэлж ЭЗЭН уруу хардаг.Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллах юм.
16 Би ганцаардсан болон зовж шаналсан учирНад уруу эргэж, намайг нигүүлсээч.
17 Зүрхний минь зовлонгууд ихэссэн юм.Зүдгүүрээс минь намайг гаргаач.
18 Миний шаналал, зовлонг харж,Миний бүх нүглийг уучлаач.
19 Миний дайснуудыг хараач.Учир нь тэд олуулаа бөгөөдТэд намайг маш ихээр үзэн яддаг.
20 Миний сэтгэлийг хамгаалж, намайг авраач.Би Таны дотор хоргоддог учир намайг ичгүүрт бүү оруулаач.
21 Би Таныг хүсэн хүлээдэг учирҮнэнч болон шулуун шударга байдалд намайг хамгаалаг.
22 Бурхан, ИзраилийгБүх зовлон бэрхшээлээс нь авраач!