Psalm 124

“ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэжИзраилиар одоо хэлүүл
2 “Хүмүүс бидний эсрэг босох үедЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол
3 Тэдний уур хилэн бидний эсрэг шатах үедТэд биднийг амьдаар маань залгих байсан.
4 Тэгээд их ус биднийг хаман,Усны урсгалууд бидний сэтгэлийг живүүлэх байсан.
5 Тэгээд догшин ус бидний сэтгэлийг живүүлэх байсан”.
6 Биднийг тэдний шүдэнд тастуулахаар өгөөгүйЭЗЭН магтагдах болтугай.
7 Бидний сэтгэл анчны урхинаас мултрах шувуу шиг зугтсан билээ.Урхи эвдэрсэн бөгөөд бид ч зугтсан.
8 Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэнЭЗЭНий нэрд бий.