Psalm 82

Бурхан Өөрийнхөө цуглаанд Өөрийн байрыг эзэлдэг.Тэрээр захирагчдын дунд шүүдэг.
2 Хэдий болтол та нар шударга бусаар шүүж,Хорон муу хүнд тал засна вэ?Села
3 Дорой хийгээд эцэггүй хүмүүсийг зөвтгө,Зовогсод хийгээд гачигдагсдад шударга ёсыг хайрла.
4 Дорой болон гачигдагсдыг авар.Тэднийг хорон муу хүний гараас чөлөөл.
5 Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй.Тэд харанхуйд холхидог.Дэлхийн бүх сууриуд ганхсан.
6 Би “Та нар бол бурхад,Та нар бүгдээрээ Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд юм.
7 Гэсэн ч та нар хүн шиг үхэж,Ноёдын нэгтэй адил унах болно” гэв.
8 Бурхан, босож, дэлхийг шүүгээч!Учир нь бүх үндэстнийг эзэмшигч нь Та юм.