Дуулал
Psalm 125
ЭЗЭНд итгэдэг хүмүүс болҮл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.
2 Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шигӨдгөөгөөс мөнхөд хүртэлӨөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.
3 Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй.Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.
4 Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болонШулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.
5 Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийгЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно.Израилийн дээр амар амгалан орштугай.