Дуулал
Psalm 42
Буга усны урсгалуудыг хүсэхийн адилМиний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг.
2 Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг.Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3 Хүмүүс надад “Чиний Бурхан хаана байна? гэж өдөржин хэлэхэдНулимс минь өдөр шөнөгүй миний хоол болсон.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,Баяр хийгээд талархал өргөх дуугаарТэднийг Бурханы өргөө уруу цуваагаар дагуулдаг байлаа.Эдгээр зүйлсийг л би санаж,Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдэнэ вэ?Бурханд найд,Учир нь Түүний оршихуйн авралын төлөөБи Түүнийг дахин магтах болно.
6 Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.Тиймээс би Таныг Иордан нутаг, Хермон ба Мизар уулаас дурсдаг.
7 Таны хүрхрээнүүдийн дуунд гүн далай бие биеэ дууддаг.Таны давалгаа, долгио намайг нөмрөв.
8 ЭЗЭН өдрөөр өөрийн хайр энэрлийг тушаана.Мөн шөнөөр Түүний дуу болохМиний амьдралын Бурханд хандсан залбирал надтай хамт байна.
9 Би өөрийн хад Бурханд“Юунд Та намайг мартсан бэ?Юунд би дайсны дарамтнаас болж гашуудан явна вэ?” гэж хэлнэ.
10 Миний ясыг бяцлах шиг миний өстнүүд намайг буруутгадаг.Тэд надад “Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлдэг.
11 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?Яагаад чи миний дотор үймүүлэгдсэн бэ?Бурханд найд,Учир нь би өөрийн туслагч болон өөрийн Бурханыг,Түүнийг л магтах болно.