Дуулал
Psalm 9
Би бүх зүрхээрээ ЭЗЭНд талархах болно.Би Таны бүх гайхамшгийг тунхаглана.
2 Би баярлаж, Таны дотор баясна.Хамгийн Дээд Нэгэн, би Таны нэрд магтаалыг дуулна.
3 Миний дайснууд ухрахдааТаны өмнө бүдрэн унаж, сөнөдөг юм.
4 Учир нь Та миний шударга заргыг дэмжсэн билээ.Та зөв шударгаар шүүн сэнтийдээ заларсан билээ.
5 Та үндэстнүүдийг зэмлэж,Та хорон муу хүмүүсийг устгасан.Та тэдний нэрийг үүрд мөнхөд үгүй болгосон.
6 Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөдТа хотуудыг нураасан юмТэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
7 Харин ЭЗЭН мөнхөд захиран сууж байдаг.Тэрээр шүүхийн төлөө Өөрийн сэнтийг зэхсэн бөгөөд
8 Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно.Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ.
9 ЭЗЭН бас дарлагдагсдыг хамгаалах бэхлэлт,Бэрх цагийн бэхлэлт болно.
10 Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно.Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.
11 Сионд оршин байгч ЭЗЭНд магтаалыг дуулагтун.Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун.
12 Цус урсгалтаар өшөө авагч Тэрээр тэднийг санадаг.Тэрээр зовогсдын хашхирахыг мартдаггүй.
13 ЭЗЭН, намайг өршөөгөөч.Үхлийн дааман хаалганаас намайг босгодог ТаНамайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдгүүрийг минь хараач.
14 Тэгвэл би Таны бүх магтаалыг зарлах бөгөөдСионы охины дааман хаалгандБи Таны авралд баясна.
15 Үндэстнүүд өөрсдийн ухсан нүхэнд унасан билээ.Өөрсдийнх нь нуусан торонд тэдний хөл орсон билээ.
16 ЭЗЭН Өөрийгөө мэдүүлж, шүүлтийг гүйцэлдүүлжээ.Өөрийн гарын үйлдсэн үйлээр хорон муу хүн урхидуулжээ.Хиггаион, Села
17 Бурханыг мартдаг бүх үндэстэн буюуХорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.
18 Гачигдагсад үүрд мартагдахгүй,Зовогсдын найдлага ч мөнхөд тасрахгүй.
19 ЭЗЭН, босож, хүмүүнд ялалтыг бүү өгөөч.Өөрийнхөө өмнө үндэстнүүдийг шүүлгээрэй.
20 ЭЗЭН, тэднийг эмээлгээч.Өөрсдийг нь зөвхөн хүн л юм гэдгийг үндэстнүүдэд мэдүүлээч.Села