Psalm 138

Би бүхий л зүрхээрээ Танд талархал өргөнө.Би бурхдын өмнө Таныг магтан дуулна.
2 Би Таны ариун сүм уруу хандан сөгдөн мөргөж,Таны хайр энэрэл, үнэний тань төлөө Таны нэрд талархал өргөнө.Учир нь Та Өөрийн бүх нэрээр Өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн юм.
3 Миний дуудсан өдөр Та надад хариулжээ.Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зоригжуулсан.
4 Өө, ЭЗЭН, Таны амнаас гарах үгийг сонсохдооГазрын бүх хаад Танд талархал өргөнө.
5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна.Учир нь ЭЗЭНий сүр жавхлан агуу их билээ.
6 Учир нь ЭЗЭН хэдийгээр өндөрт оршдог боловчДорд хүнийг харж ханддаг,Харин бардамнагчийг Тэр холоос ч мэддэг юм.
7 Хэдийгээр би бэрхшээл зовлонгийн дунд явдаг ч Та намайг сэргээнэ.Та мутраа миний дайснуудын уур хилэнгийн өмнөөс сунгах бөгөөдТаны баруун мутар намайг аварна.
8 ЭЗЭН надад хамаарах зүйлсийг гүйцэлдүүлнэ.Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл мөнхийн юм.Өөрийн мутрын бүтээлүүдийг бүү орхиоч.