Дуулал
Psalm 40
Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн.Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.
2 Тэр намайг сүйрлийн нүхнээс,шавар шавхайнаас татан гаргаж,Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.
3 Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав.Олон хүн хараад эмээж,ЭЗЭНд итгэх болно.
4 ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож,Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!
5 Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоодБиднийг бодсон Таны бодол санаанууд олон юм.Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй.Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.
6 Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй.Та чихийг минь нээсэн.Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.
7 Тэгэхэд би “Харагтун, би ирлээ.Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.
8 Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм.Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлсэн.
9 Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан.ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйгТа мэднэ шүү дээ.
10 Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй.Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан.Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.
11 ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач.Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.
12 Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ.Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ.Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ.
13 ЭЗЭН, намайг аврахаар таалаач.ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
14 Миний амийг устгахаар хайгчдыгХамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч.Намайг шархлахад баярлагчдыгУхрааж, шившиг болгооч.
15 Надад “Ха, ха!” гэгчдийгӨөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч.
16 Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач.Таны авралыг хайрлагсдаар“ЭЗЭН дээдлэгдэх болтугай” гэж үргэлж хэлүүлээч.
17 Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай.Та бол миний тусламж хийгээд миний аврагч.Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.