Дуулал
Psalm 143
Өө, ЭЗЭН, залбирлыг минь сонсож,Гуйлтад минь чих тавиач.Өөрийн итгэлтэй болон зөв шударга байдал дотор надад хариулаач!
2 Өөрийн зарцаа бүү шүүгээч.Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
3 Учир нь дайсан сэтгэлийг минь хавчжээ.Тэр миний амийг газарт нухчжээ.Тэр намайг аль эрт үхсэн хүмүүс шигХаранхуй газруудад суулгасан.
4 Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ.Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм.
5 Би эртний өдрүүдийг санадаг.Би Таны үйлс бүхнийг тунгаадаг.Би Таны гарын үйлсийг нягтлан боддог.
6 Би Тан уруу гараа сунгадаг.Сэтгэл минь ангасан газар мэт Тан уруу тэмүүлдэг.Села
7 Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна.Надаас нүүрээ бүү нуугаач.Эс тэгвээс би нүх уруу доош одогчдын адил болох юм.
8 Өглөө бүр Та хайр энэрлээ надад сонсгооч.Учир нь би Танд итгэдэг билээ.Явах замыг минь надад зааж өгөөч.Танд л би сэтгэлээ өргөн барьж байна.
9 Өө, ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач.Би Таны дотор хоргодно.
10 Та миний Бурхан учраасТаны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач.Таны сайн Сүнс намайг тэгш газар дээр удирддаг.
11 Өө, ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө намайг сэргээгээч.Өөрийн зөв шударгаар сэтгэлийг минь зовлонгоос ангижруулаач.
12 Өөрийн хайр энэрлээр дайснуудыг минь таслан хаяж,Сэтгэлийг минь зовоогч бүгдийг устгаач.Учир нь би бол Таны зарц билээ.