Дуулал
Psalm 78
Миний хүмүүс ээ, миний сургамжийг сонс.Миний амнаас гарах үгийг чих тавин сонс.
2 Би сургаалт зүйрлэл ярин амаа нээнэ.Би эртний нууц үгсийг дуудна.
3 Тэдгээрийг бид сонссон, мэдсэн,Бидний эцэг өвгөд ч бидэнд хэлж өгсөн.
4 Бид тэдгээрийг хүүхдүүдээс нь нуухгүй.Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаал,Түүний хүч чадал болон Түүний үйлдсэн гайхамшигт ажлуудыг тунхагла.
5 Учир нь Тэрээр Иаковын дотор гэрчлэлийг тавьж,Израильд хуулийг тогтоосон.Тэдгээрийг үр хүүхдүүддээ заагаарай гэжТэр бидний эцэг өвгөдөд тушаасан.
6 Ингэсэн нь ирэх үеийнхэн буюуХойшид төрөх хүүхдүүд мэдэж,Мөн тэд ч босож, өөрсдийн хүүхдүүддээ тэдгээрийг хэлэхийн тулд байв.
7 Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч,Бурханы ажлуудыг үл мартаж,Харин Түүний тушаалуудыг сахин биелүүлэн,
8 Эцэг өвгөд шигээЗөрүүд болон тэрслүү үеийнхэн буюуӨөрсдийн зүрхээ зөвт болгоогүй,Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.
9 Ефраимын хөвгүүд нум сумаар зэвсэглэсэн харваачид байсан,Гэсэн ч тэд тулалдааны өдөр ухарсан.
10 Тэд Бурханы гэрээг сахин биелүүлээгүй,Түүний хуулийг мөрдөхөөс ч татгалзсан.
11 Тэд Түүний үйлсийг болоодӨөрсдөд нь үзүүлсэн Түүний гайхамшгуудыг ч мартсан.
12 Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талдТэдний эцэг өвгөдийн өмнө гайхамшгуудыг үйлдсэн билээ.
13 Тэрээр далайг хувааж, тэднийг дундуур нь хөтлөн гаргаж,Их усыг ч овоо мэт зогсоосон.
14 Дараа нь Тэр тэднийг өдөр нь үүлээр,Шөнөжин галын гэрлээр удирдсан.
15 Тэрээр цөлд хад чулуунуудыг хагаланДалайн гүний ус мэт элбэг дэлбэг ундааг уулгасан.
16 Тэр бас хаднаас урсгал ус гаргаж,Их усыг мөрөн шиг урсгасан.
17 Гэсэн ч тэд Түүний эсрэг нүгэл үйлдэж,Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрслэхээ үргэлжлүүлсэн.
18 Өөрсдийн шуналт хүслээр хоол хүнсийг гуйснаарТэд зүрхэндээ Бурханыг сорьсон.
19 Тэгээд тэд Бурханы эсрэг ярьсан.Тэд “Бурхан цөлд ширээг бэлтгэж чадах уу?
20 Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж,Голыг дүүргэсэн чТэрээр бас талх өгч чадах болов уу?Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ.
21 Тиймээс ЭЗЭН сонсож, уур хилэнгээр дүүрсэн.Иаковын эсрэг гал асаж,Израилийн эсрэг уур хилэн ч нэмэгджээ.
22 Яагаад гэвэл тэд Бурханд итгээгүй,Түүний авралд ч найдаагүй.
23 Харин Тэр дээр буй үүлсэд тушаан,Тэнгэрийн хаалгуудыг ч онгойлгосон.
24 Тэр тэдний дээр идүүлэх маннагаар бороо оруулан,Тэдэнд тэнгэрээс хоол өгсөн.
25 Хүн тэнгэр элч нарын талхыг идсэн.Тэр тэдэнд хоол хүнсийг хангалттайгаар илгээсэн.
26 Тэрээр тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,Өөрийн хүч чадлаар өмнөдийн салхийг ч удирдсан.
27 Тэр тэдэн дээр махыг тоос шороо мэт,Жигүүртэн шувуудыг далайн элс мэт буулгахдаа
28 Тэднийг хуарангийнх нь дунд,Оршин суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.
29 Ийнхүү тэд идэж, сайн цадацгаасан бөгөөдТэрээр тэдэнд шунан хүссэн ёсоор нь өгчээ.
30 Тэд шунал хүслээ хангахаас өмнө буюуХоол нь тэдний аманд байсаар байх зуур
31 Бурханы уур хилэн тэдний эсрэг хандажТэдний хамгийн тарган хүмүүсээс заримыг алж,Израилийн шилдэг эрчүүдийг цохин унагасан.
32 Ийм боловч тэд нүгэл хийсээр байж,Түүний гайхамшигт ажлуудад итгээгүй.
33 Тиймээс Тэр тэдний өдөр хоногуудыг хоосон байдал дотор,Он жилүүдийг нь гэнэтийн аймшиг дотор дуусгасан.
34 Тэр тэднийг алсан цагт тэд Түүнийг хайж,Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.
35 Бурхан тэдний хад байсныг,Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.
36 Харин тэд амаараа Түүнд бялдуучилжХэлээрээ Түүнд худал ярьсан.
37 Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй,Тэд ч Түүний гэрээнд үнэнч байгаагүй.
38 Харин Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй.Тэр Өөрийн уурыг олонтаа барьж,Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй.
39 Ийнхүү Тэр тэднийг зөвхөн махан бие,Өнгөрөн одоод дахин ирдэггүй салхи болохыг нь санажээ.
40 Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж,Говьд Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!
41 Тэд Бурханыг дахин дахин сорьж,Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн.
42 Тэд Түүний хүч чадлыг,Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй.
43 Тэр Өөрийн тэмдгүүдийг Египетэд,Өөрийн гайхамшгуудыг Зоаны хээр талд харуулж,
44 Тэдний гол мөрнүүдийгМөн усны урсгалуудыг цус болгон хувиргаж,Тэднийг ууж чадахгүй болгосныг ч санаагүй.
45 Тэр тэдний дунд тэднийг залгисан ялаан сүргийг,Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг илгээсэн.
46 Тэр бас тэдний тариаг дэвхрэгт,Тэдний хөдөлмөрийн үр шимийг царцаанд өгсөн.
47 Тэр тэдний усан үзмийн моддыг мөндөрт,Инжрийн моддыг нь хяруунд цохиулсан.
48 Тэр бас тэдний мал сүргийг мөндөрт,Тэдний хонин сүргийг аянганд ниргүүлсэн.
49 Тэр тэдний дээр шатаж буй уур,Хилэн, зэвүүцэл болон гай зовлонгоо буюуХэсэг устгагч тэнгэр элч нарыг илгээсэн.
50 Тэр Өөрийн ууранд зам зассан.Тэр тэдний сэтгэлийг үхлээс хэлтрүүлээгүй,Харин тэдний амийг гай гамшигт өгч,
51 Египетийн бүх ууганыг буюуХамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.
52 Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж,Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.
53 Тэр тэднийг айхгүй байхаар аюулгүйгээр удирдсан.Харин тэдний дайснууд далайн усанд автсан.
54 Ингээд Тэр тэднийг Өөрийн ариун газарт,Баруун мутрынхаа авсан энэ уулархаг нутагт авчирсан.
55 Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж,Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан,Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.
56 Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин, Түүний эсрэг тэрсэлж,Түүний гэрчлэлүүдийг сахилгүй,
57 Харин өөрсдийн эцэг өвгөд шиг урван, мэхэлжээ.Тэд мэхлэгч нум шиг хазгай туссан.
58 Учир нь тэд өөрсдийн мөргөлийн өндөрлөгүүдээр Түүнийг өдөж,Өөрсдийн сийлмэл хөргүүдээр Түүний хардалтыг хөдөлгөсөн.
59 Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,Израилийг ихэд үзэн ядсан.
60 Ингээд Тэр Шило дахь орших газрыг буюуХүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,
61 Өөрийн хүч чадлыг олзлолд,Өөрийн сүр жавхланг өстний гарт өгсөн.
62 Тэр бас Өөрийн хүмүүсийг илдэнд тушааж,Өөрийн өвд уурласан.
63 Түүний залуусыг гал залгиж,Онгон охидод нь хуримын дуу үгүй болов.
64 Түүний тахилч нар илдэнд унаж,Түүний бэлэвсэн эмэгтэйчүүд уйлж ч чадсангүй.
65 Дараа нь Эзэн нойрноос мэт,Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.
66 Тэр Өөрийн өстнүүдийг цохин буцаасан .Тэр тэдэн дээр үүрдийн буруутгалыг тохсон.
67 Тэр бас Иосефын майхныг хаяж,Ефраимын овгийг сонгоогүй,
68 Харин Иуда овгийг,Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
69 Тэр Өөрийн ариун газрыг өндөрлөг газрууд шиг,Мөнхөд бий болгосон газар шигээ барьж босгосон.
70 Тэр бас Өөрийн зарц Давидыг сонгонХонины хашаанаас авсан.
71 Хургатай хоньдыг даган явсан түүнийг ТэрӨөрийн хүмүүс болох Иаковыг болонӨөрийн өв болох Израилийг хариулуулахаар авчрав.
72 Ингээд Давид тэднийг чин сэтгэлээс хариулж,Гарынхаа ураар тэднийг удирдсан.