Дуулал
Psalm 59
Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач.Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач.
2 Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж,Цус урсгадаг хүмүүсээс намайг авраач.
3 Үзтүгэй, тэд миний амийг хороохоор отож байна.Хүчит хүмүүс намайг эсэргүүцэхээр цугларч байгаа бөгөөдЭЗЭН, энэ нь миний алдаа зөрчлийн ч, нүглийн ч төлөө бус.
4 Миний буруу байхгүй атал тэд гүйн ирж, миний эсрэг босдог.Надад туслахаар босож, хараач.
5 Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан,Та бүх үндэстнүүдийг шийтгэхээр босооч.Гэм буруу дотор тэрслэгч хэнд ч өршөөлөө бүү үзүүлээч.Села
6 Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.
7 Үзтүгэй, тэд амаараа хэрхэрдэг.Тэдний уруулд илд байдаг.“Хэн сонсох юм бэ?” гэж тэд хэлдэг.
8 Харин ЭЗЭН, Та тэднийг шоолж инээдэг.Та бүх үндэстнүүдийг дооглон тохуурхдаг.
9 Түүний хүч чадлаас болж би Тан уруу харна.Учир нь Бурхан бол миний бат цайз.
10 Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна.Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.
11 Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана.Бидний бамбай болох Эзэн,Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.
12 Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм.Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор,Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.
13 Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач.Села
14 Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.
15 Тэд хоол хайн тэнүүчилж,Цадаагүй бол шөнөжин архирдаг.
16 Харин би Таны хүч чадлын тухай дуулна.Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна.Учир нь Та миний бат цайз,Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.
17 Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна.Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.