Psalm 64

Бурхан, Миний гомдлын дууг сонсооч.Дайсны аймшгаас амийг минь хамгаалаач.
2 Намайг бузар муу хүмүүсийн нууц хуйвалдаан,Гэм буруу үйлдэгчдийн үймээн шуугианаас нуугаач.
3 Тэд хэлээ илд мэт ирлэжээ.Тэд хорон үгсээ сум мэт онилсон нь
4 Нууц далд газраас гэм зэмгүй хүнийг харвахын тулд юм.Тэд түүн уруу гэнэтхэн харвадаг бөгөөд айдаг ч үгүй.
5 Тэд хорон зорилго дотор бат зогсдог.Тэд нууцаар урхи тавих тухай ярилцдаг.Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэдэг.
6 Тэд “Бид гүйцэд боловсруулсан хуйвалдааныг дуусгалаа” гэж хэлэнШударга бусыг сэддэг.Учир нь хүний дотор бодол болон зүрх сэтгэлийг ойлгож болохгүй билээ.
7 Харин Бурхан тэднийг сумаар харвана.Тэд гэнэтхэн шархадна.
8 Ингээд тэд түүнийг бүдрүүлнэ.Тэдний өөрсдийнх нь хэл өөрсдийнх нь эсрэг байдаг.Тэднийг харагчид бүгд толгой сэгсэрнэ.
9 Тэгээд бүх хүмүүс айж,Бурханы ажлыг тунхаглан,Түүний үйлдсэнийг тунгаан бодох болно.
10 Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлаж, Түүний дотор хоргодно.Шударга зүрхтэй хүн бүхэн бахархан бахдана.