Psalm 70

Бурхан, намайг аврахаар яараач.ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.
2 Миний амийг эрэн хайгчидДоромжлогдон, ичгүүрт орог.Намайг гэмтэхэд баярлагчидЭргэж, шившиг болог.
3 “Ха, ха” гэгчидӨөрсдийн ичгүүрээс болж эргэж буцаг.
4 Таныг эрэн хайгчид бүгд Таны дотор баярлан, баясаг.Таны авралыг хайрлагсад“Бурхан өргөмжлөгдөх болтугай” гэж үргэлж хэлэг.
5 Харин би зовж зүдэрсэн бөгөөд гачигдсан байна.Бурхан, над уруу хурдан ирээч.Та бол миний тусламж, миний аврагч юм.ЭЗЭН, бүү саатаач.