Psalm 4

Миний зөв шударгын Бурхан,Намайг дуудахад хариулаач!Намайг зовоход Та намайг амраасан билээ.Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч.
2 Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ?Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж,Худал хуурмагийг хайх юм бэ?Села
3 Харин ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав.Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ.
4 Чичрэн айж, нүгэл бүү хий.Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай.Села
5 Зөв шударгын тахил өргөж,ЭЗЭНд итгэ.
6 “Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?” гэж олон хүн асууж байна.ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч!
7 Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан ньТэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.
8 Би амар амгалан хэвтэж, унтах болно.Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН,Зөвхөн Та билээ.