Дуулал
Psalm 137
Вавилоны гол мөрнүүдийн дэргэдБид сууж, Сионыг санан уйлцгаасан.
2 Бид босоо ятгаа, хөгжмүүдээУд модонд өлгөсөн.
3 Учир нь тэнд олзлон авагчид маань биднээс дуу шаардан,“Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач” хэмээнБиднийг зовоогчид баяр хөөр шаардсан юм.
4 Бид ЭЗЭНий дуугХарь нутагт яаж дуулах вэ?
5 Иерусалим аа, хэрэв би чамайг мартсансан болМиний баруун гар чадвараа алдах болтугай.
6 Хэрвээ би чамайг санахгүй бол,Хэрвээ би ИерусалимыгӨөрийн хамгийн дээд баясгалангаас илүүгээр өргөмжлөхгүй болХэл минь тагнайнд минь наалдаг.
7 Өө, ЭЗЭН,“Түүнийг нураа, түүнийг нураа,Суурь хүртэл нь нураа” гэж байсан Едомын хөвгүүдэдИерусалимын хөнөөлт өдрийг сануулаач.
8 Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо,Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоорЧамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!
9 Чиний нялх хүүхдүүдийг барьж аванХад уруу шидэгч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!