Дуулал
Psalm 112
ЭЗЭНийг магтагтун!ЭЗЭНээс эмээдэг,Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ! 
2 Түүний үр удмууд дэлхий дээр хүч чадалтай байх болно.Шулуун шударга хүний хойч үеийнхэн ерөөгдөх болно. 
3 Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг. 
4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө,Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг. 
5 Нигүүлсэнгүй бөгөөд зээлдүүлдэг хүн сайн байх болно.Тэрээр шүүхэд өөрийн хэргээ батлах болно. 
6 Учир нь тэр хэзээ ч ганхуулагдахгүй.Зөв шударга хүн мөнхөд дурсагдах болно. 
7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.ЭЗЭНд итгэн түүний зүрх бат юм. 
8 Түүний зүрх гуйвшгүй.Тэрээр өстнүүд уруугаа бах нь ханан харах хүртэл айхгүй. 
9 Тэрээр үнэгүйгээр ядууст тараан өгсөн бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө. 
10 Хорон санаатан хараад унтууцан,Шүдээ хавиран, устаж үгүй болно.Хорон муу хүний шунал хүсэл сөнөх болно.