Дуулал
Psalm 69
Бурхан, намайг авраач.Учир нь их ус аминд минь заналхийлсэн.
2 Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй.Би гүн усанд орж, үерт автсан.
3 Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ.Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.
4 Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна.Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна.Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.
5 Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөдМиний буруу Танаас нууцлагдаагүй.
6 Түмэн цэргийн БУРХАН Эзэн,Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой.Израилийн Бурхан,Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай.
7 Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ.Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.
8 Би ах дүүстээ харийн хүн болж,Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.
9 Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж,Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн.
10 Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад,Тэр нь чухамдаа миний шившиг болсон.
11 Намайг тааран хувцас өмсөхөд,Би тэдний хувьд, сургамж яриа болсон.
12 Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөдБи согтуурагчдын дуу нь болсон.
13 ЭЗЭН, тааламжтай цагт миний залбирлууд Танд ханддаг.Бурхан, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаарӨөрийн авралын үнэнээр надад хариулаач.
14 Намайг намгаас татан гаргаж, бүү живүүлээч.Би өөрийн дайснууд болон гүн их уснаас аврагдах болтугай.
15 Би усны үерт үл автаж,Гүн усанд үл залгиулж,Миний дээр нүхний ам ч бүү хаагдаасай.
16 ЭЗЭН, Таны хайр энэрэл сайн учир надад хариулаач.Өөрийн өршөөлийн агуу байдлаар над уруу эргэж,
17 Өөрийн зарцаас нүүрээ бүү нуугаач.Учир нь би зовлон шаналлын дунд байна. Надад түргэн хариулаач.
18 Сэтгэлд минь ойртон ирж, түүнийг авраач ээ.Миний дайснуудын учир намайг золиоч!
19 Надад ирсэн буруутгал, ичгүүр болон доромжлолыг Та мэднэ.Миний бүх өстөн Таны өмнө байна.
20 Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна.Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.
21 Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.
22 Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.
23 Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.
24 Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.
25 Тэдний хуаран хоосрох болтугай.Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.
26 Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан бөгөөдТэд Таны шархдуулсан хүний өвчний талаар ярилцдаг.
27 Тэдний гэм буруу дээр гэм бурууг нэмээч.Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.
28 Тэд амийн номоос хасагдан арчигдаж,Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.
29 Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна.Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.
30 Би Бурханы нэрийг дуугаар магтаж,Түүнийг талархлаар өргөмжилнө.
31 Энэ нь ЭЗЭНд үхрээс илүүгээр,Эсвэл эвэр туурайтай залуу бухнаас илүүгээр таалагдах болно.
32 Даруу хүмүүс үүнийг үзсэн бөгөөд баярлаж байна.Бурханыг эрэн хайгчид аа, та нарын зүрх сэргэх болтугай.
33 Учир нь ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөдӨөрийн хоригдлуудыг жигшдэггүй.
34 Тэнгэр ба газар,Далай ба тэдгээрийн дотор хөдөлж буй бүхэн Түүнийг магтаг.
35 Учир нь Бурхан Сионыг аварч, Иудагийн хотуудыг босгон байгуулна.Энэ нь тэднийг тэнд суулгаж, тэдгээрийг эзэмшүүлэхийн тулд юм.
36 Түүний зарц нарын үр удмууд үүнийг өвлөж,Түүний нэрийг хайрлагчид тэнд оршин суух болно.