Дуулал
Psalm 3
ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ!Миний эсрэг босогчид олон байна.
2 Олон хүн миний тухай“Түүнд Бурханы аврал үгүй” гэдэг.Села
3 Гэвч, ЭЗЭН, Та бол миний бамбай,Миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ.
4 Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөдТэрээр ариун уулаасаа надад хариулсан.Села
5 Би хэвтээд, унтаад, сэрсэн,Учир нь ЭЗЭН намайг түшиж байна.
6 Түмэн хүн миний эсрэгНамайг бүсэлсэн ч би айхгүй.
7 ЭЗЭН, босооч!Бурхан минь ээ, намайг авраач!Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн.Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн.
8 Аврал бол ЭЗЭНийх.Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!Села