Psalm 11

ЭЗЭН дотор би хоргоддог.Та нар сэтгэлд минь хандан“Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!
2 Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,Сумаа тавихаар зэхэж байгаа ньХаранхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.
3 Хэрэв сууриуд устгагдвалЗөв шударга хүн юу хийж чадах вэ?
4 ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.
5 ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөдХүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.
6 Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөдГал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
7 ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай.Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.