Дуулал
Psalm 106
ЭЗЭНийг магтагтун.ЭЗЭНд талархал өргө, учир нь Тэр бол сайн бөгөөдТүүний хайр энэрэл мөнхийнх юм.
2 Хэн ЭЗЭНий сүр хүчит үйлсийн тухай өгүүлж,Эсвэл Түүний бүх магтаалыг тунхаглаж чадах вэ?
3 Шударга ёсыг сахигчид,Зөв шударгыг үргэлж үйлдэгч хүн юутай ерөөлтэй вэ?
4 Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач.Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.
5 Энэ нь би Таны сонгогдсон хүмүүсийн сайн сайхныг харж,Таны үндэстний баяр хөөрт баясгаж,Таны өвөөр бахархахын тулд юм.
6 Бид эцэг өвгөдийнхөө адил нүгэл үйлдэж,Бид гэм бурууг хийж, хорон муугаар үйлджээ.
7 Бидний эцэг өвгөд Египетэд Таны гайхамшгуудыг ухаарсангүй.Тэд Таны үй олон энэрлийг санаагүй,Харин тэнгисийн дэргэд, Улаан тэнгист тэрсэлсэн.
8 Гэсэн ч, Өөрийнхөө сүр хүчийг мэдүүлэхийн тулдТэр Өөрийн нэрийн төлөө тэднийг аварсан.
9 Ийнхүү Тэрээр Улаан тэнгисийг зэмлэсэнд тэр нь хатсан бөгөөдТэр тэднийг гүнээр цөл газраар мэт удирдсан.
10 Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,Дайсны гараас зольсон.
11 Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.Тэдний нэг нь ч үлдсэнгүй.
12 Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.Тэд Түүний магтаалыг дуулсан.
13 Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,
14 Харин цөлд ихэд шунахайрч,Зэлүүд газарт Бурханыг сорьсон.
15 Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловчТэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.
16 Хуаранд байхдаа тэд Мосед болонЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд
17 Газар нээгдэн, Датаныг залгиж,Абирамын бүлгийг дарсан.
18 Тэдний бүлэгт гал дүрэлзэж,Галын дөл хорон муу хүнийг шатаасан.
19 Тэд Хоребт тугалыг бүтээж,Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.
20 Ингэж тэд өөрсдийн алдрыгӨвс иддэг үхрийн дүрсээр сольсон.
21 Египетэд агуу зүйлсийг хийсэнӨөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.
22 Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг,Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.
23 Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөдТүүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулдТүүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.
24 Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон.Тэд Түүний үгэнд итгээгүй,
25 Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан.Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.
26 Тиймээс Түүний тэдэнд тангарагласан ньТэднийг зэлүүд цөл газарт хаян,
27 Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж,Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.
28 Тэд Баал-пеортой нийлж,Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.
29 Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөдТэдний дунд тахал дэлгэрсэн.
30 Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөдҮүнээс болж тахал зогссон.
31 Энэ нь бүх үеийнхэнд мөнхөдТүүнд зөвт байдалд тооцогдсон.
32 Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөдТэднээс болж Мосед бэрхшээл учирсан.
33 Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраасМосе гоомой үгс хэлсэн.
34 ЭЗЭНий тэдэнд тушаасны дагууТэд ард түмнүүдийг устгаагүй,
35 Харин үндэстнүүдтэй хутгалдаж,Тэдний үйлсээс суралцан,
36 Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.
37 Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,
38 Гэмгүй цусыг буюуКанааны шүтээнүүдэд тахисанӨөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ.Тэр газар ч цусаар бузарлагдсан.
39 Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан,Үйлдлээрээ садар самууныг хийжээ.
40 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж,Тэр Өөрийн өвийг жигшсэн.
41 Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөдТэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.
42 Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж,Гар дороо тэднийг захирсан.
43 Олон удаа Тэр тэднийг авардаг байсан.Харин тэд өөрийн санаагаар тэрсэлж,Өөрсдийн гэм буруу дотроо улам шигдсээр байв.
44 Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдооТэрээр зовлонг нь анхаарсан.
45 Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.
46 Тэр бас бүх олзлогчдынх нь өмнөТэднийг өрөвдсөн.
47 Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч,Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болонТаны магтаалд бахархуулахаарБиднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.