Psalm 123

Тэнгэрт залрагч аа,Тан уруу би харцаа өргөж байна.
2 Харагтун, зарцын нүд эзэнтнийхээ гарыг,Шивэгчний нүд эзэгтэйнхээ гарыг хардаг шигТүүнийг биднийг нигүүлсэх хүртэлБидний нүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу хардаг.
3 Биднийг нигүүлсээч, Өө, ЭЗЭН, биднийг нигүүлсээч.Учир нь бид доромжлолоор ихэд дүүрсэн билээ.
4 Бидний сэтгэлЦалгар хүмүүсийн доог тохуу,Бардамнагчдын доромжлолоор ихэд дүүрсэн билээ.