Psalm 24

Дэлхий болон түүнийг дүүргэдэг бүхэн,Ертөнц хийгээд түүнд оршигчид ЭЗЭНийх юм.
2 Учир нь Тэрээр далайнууд дээр түүний эх суурийг тавьж,Гол мөрнүүд дээр түүнийг байгуулсан юм.
3 ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ?Түүний ариун газарт хэн зогсож болох вэ?
4 Цэвэр гартай, ариун зүрхтэй,Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй,Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.
5 Тэрээр ЭЗЭНээс ерөөлийг,Авралынхаа Бурханаас зөвтгөлийг хүртэх болно.
6 Энэ бол Түүнийг хайгчдын үе юм.Иаковын Бурхан, Таны нүүрийг хайгчдын үе юм.Села
7 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулдДааман хаалганууд аа, толгойгоо өргөж,Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
8 Сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?Хүчтэй, чадалтай ЭЗЭН,Тулалдаанд чадалтай ЭЗЭН юм.
9 Сүр жавхлангийн Хаан орж ирэхийн тулдДааман хаалганууд аа, толгойгоо өргөж,Мөнхийн хаалганууд аа, өргөгдөгтүн.
10 Тэр сүр жавхлангийн Хаан гэж хэн бэ?Түмэн цэргийн ЭЗЭН,Тэр бол сүр жавхлангийн Хаан юм.Села