Дуулал
Psalm 129
“Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ”.Одоо Израилиар хэлүүл.
2 “Тэд намайг залуугаас минь олон удаа хавчин зовоосон билээ.Гэвч тэд намайг дийлээгүй юм.
3 Тариачин миний нурууг анжсаар хагалав.Тэд урт шан татсан билээ”.
4 ЭЗЭН бол зөв шударга юм.Тэрээр хорон муу хүний уяаг тасалдаг.
5 Сионыг үзэн ядагчид бүгдИчгүүрт орж, ухрагтун.
6 Тэд ургахаасаа өмнө хатдагДээвэр дээрх өвс ногоо мэт болог.
7 Эдгээр нь хадланчийн атгыг ч,Тариа багцлагчийн тэврийг ч дүүргэхгүй.
8 Хажуугаар өнгөрөгчид ч“ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж хэлдэггүй.