Psalm 14

Мунхаг хүн зүрхэндээ “Бурхан байдаггүй” гэсэн.Тэд завхарцгаасан, тэд жигшүүртэй үйлс хийсэн.Сайн үйл хийдэг хүн огт байхгүй.
2 ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан ньОйлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.
3 Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж,Тэд хамтдаа завхарцгаасан.Сайн үйл хийдэг хүн байхгүй,Нэг ч байхгүй.
4 Талх иддэг шиг миний хүмүүсийг иддэг, ЭЗЭНийг дууддаггүй,Бузар мууг үйлдэгч бүхэн мэддэггүй юм уу?
5 Бурхан зөв шударга үеийнхэнтэй хамт байгаа учирТэд тэнд ихэд айж байна.
6 Та нар ядуусын бодол санааг ичгүүртэй болгосонГэвч ЭЗЭН бол түүний хоргодох газар юм.
7 Израилийн аврал Сионоос гарах болтугай!ЭЗЭН Өөрийн олзлогдсон хүмүүсийг эргүүлэн авч ирэхэдИаков баясан, Израиль баярлана.