Дуулал
Psalm 52
Хүчирхэг хүн ээ, чи яагаад бузар муугаар бахархдаг вэ?Бурханы хайр энэрэл бүхэл өдөржин тэсвэрлэдэг.
2 Худал хуурмагийн ажилчин аа, чиний хэлХурц тонгорог мэт сүйрлийг сэддэг.
3 Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладагҮнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг.Села
4 Зальт хэл ээ,Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.
5 Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө.Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж,Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.Села
6 Зөв шударга хүн хараад, эмээжТүүнийг тохуурхан инээхдээ
7 “Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй,Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж,Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.
8 Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт.Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.
9 Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж,Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнөТүүнд найдан хүлээнэ.