Дуулал
Psalm 30
ЭЗЭН, Та намайг дээшээ өргөж,Миний дайснуудыг надаас болж баярлуулаагүй учраасБи Таныг өргөмжилнө.
2 Миний Бурхан ЭЗЭН,Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөдТа намайг эдгээсэн.
3 ЭЗЭН, Та миний сэтгэлийг Үхэгсдийн орноос татан гаргасан.Би нүх уруу доошоо явахгүйн тулд Та намайг амьд үлдээсэн.
4 Түүний бурханлаг хүмүүс ээ,Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж,Түүний ариун нэрд талархал өргөгтүн.
5 Учир нь Түүний уур хилэн агшин зуурынх,Мөн Түүний ивээл насан туршийнх.Шөнөжин уйлаан байж болно,Харин өглөөд баярын хашхираан ирдэг.
6 Миний хувьд гэвэл, би таатай нөхцөлдөө“Би хэзээ ч ганхахгүй” гэсэн.
7 ЭЗЭН, Өөрийн ивээлээр Та миний уулыг бат тогтоосон.Та Өөрийн нүүр царайг нуусанд би сэтгэл зовж байв.
8 ЭЗЭН, Тан уруу би хашхирч,ЭЗЭНд би гуйлтыг өргөсөн.
9 “Би доошоо нүх уруу очвол миний цус ямар ашигтай вэ?Тоос шороо Таныг магтах уу?Тэр нь Таны итгэлтэй байдлыг тунхаглах уу?
10 ЭЗЭН, сонсоод намайг нигүүлсээч.ЭЗЭН, миний туслагч болооч”.
11 Та надад уй гашууг минь бүжиг болгосон.Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.
12 Ингэсэн нь би дуугүй байхгүй бөгөөдСэтгэлээрээ Танд магтаалыг дуулахын тулд болой.Миний Бурхан ЭЗЭН, би Танд мөнхөд талархана.