Psalm 121

Би харцаа уулс уруу өргөнө.Хаанаас надад тусламж ирэх вэ?
2 Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэнЭЗЭНээс ирдэг.
3 Тэр чамайг хөл алдуулахгүй.Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4 Харагтун, Израилийг хамгаалагч ТэрээрҮүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5 ЭЗЭН бол чамайг хамгаалагч.ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6 Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7 ЭЗЭН чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.Тэр чиний сэтгэлийг сахина.
8 ЭЗЭН чиний орох, гарах бүрийгӨдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.