Дуулал
Psalm 142
Бид дуу хоолойгоороо ЭЗЭНд хандан чангаар хашхирна.Би дуу хоолойгоороо ЭЗЭНээс гуйна.
2 Би Түүний өмнө гомдлоо урсгана.Би зовлон бэрхшээлээ Түүний өмнө ярина.
3 Миний сүнс миний дотор сульдах үедТа зам мөрийг минь мэдэж байсан.Явах замд миньТэд намайг барихаар урхи нуусан байв.
4 Баруун тал уруу харж ажиглаач.Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна.Надад зугтаах газар ч үгүй.Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.
5 Өө, ЭЗЭН, би Танд хандан хашхирсан билээ.Би “Та бол миний хоргодох газар,Амьдын газарт миний хувь юм.
6 Хашхирах дууг минь анхаараач.Учир нь би маш дорд болгогдсон байна.Намайг хавчигсдаас минь авраач.Учир нь тэд миний хувьд хэт хүчтэй юм.
7 Сэтгэлийг минь шоронгоос гаргаач. Би Таны нэрэнд талархал өргөнөТа надад өгөөмөр хандах учирЗөв шударга хүмүүс намайг хүрээлнэ” гэв.