Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 9

Тэгэхэд Иов хариулан—
2 Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ.Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
3 Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл,мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
4 Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийгямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
5 Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээТэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
6 Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,баганануудыг нь ганхуулдаг.
7 Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөдтэрээр оддыг лацаддаг.
8 Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж,далайн давалгаануудыг доош гишгэчдэг.
9 Тэрээр Долоон бурхан, Мичид,Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.
10 Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээдтоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.
11 Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан болби Түүнийг харахгүй байх байсан.Түүнийг цаашаа өнгөрөх байсан болби Түүнийг ажиглахгүй байх байсан.
12 Тэрээр шүүрэн авах байсан болхэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?
13 Бурхан Өөрийн уураа буцаахгүй.Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.
14 Тэгэхээр би Түүнд хэрхэн хариулж,Түүний өмнө үгсээ сонгох вэ?
15 Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв.Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.
16 Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан болминий дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.
17 Учир нь Тэр намайг шуургаар довтолж,шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.
18 Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,харин намайг уй гашуугаар дүүргэдэг.
19 Хэрэв хүчний талаар бол,харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!Хэрэв шударга ёсны талаар бол,хэн Түүнийг дуудаж чадах вэ?
20 Би хэдий зөвт ч гэсэнминий ам намайг буруутгах болно.Би хэдийгээр буруугүй ч гэсэнТэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.
21 Би буруугүй.Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй.Би амьдралаа жигшдэг.
22 Бүгд ялгаагүй.Тиймээс би “Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг” гэж хэлдэг юм.
23 Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг болТэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.
24 Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм.Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг.Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
25 Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм.Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.
26 Тэд хулсан завьнууд мэт,олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.
27 Хэдийгээр би “Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж,хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч
28 би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөдТа намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.
29 Би хорон муу гэж тооцогдсон,тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?
30 Би өөрийгөө цасаар угааж,гараа шүлтээр цэвэрлэлээ ч,
31 Та намайг нүхэнд унагах байсан бөгөөдөөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.
32 Бид хамтдаа шүүх уруу явжби Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
33 Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.
34 Тэр Өөрийн саваагаа надаас холдуулж,Түүний аймшиг намайг бүү түгшүүлэг.
35 Би Түүнээс эмээлгүй ярихсан.Гэвч би өөрийн дотроо үүнтэй адилгүй билээ.