Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 24

Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ?Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүсТүүний өдрүүдийг хардаггүй вэ?
2 Зарим нь шав тэмдгүүдийг хөдөлгөж,тэд мал сүргийг булаан авч, залгидаг.
3 Тэд өнчин хүүхдүүдийн илжигнүүдийг булаан авдаг.Тэд бэлэвсэн эмийн үхрийг барьцаанд авдаг.
4 Тэд доройг замаас гадагш түлхдэг.Нутгийн ядуус бүгдээрээ нэг дор нуугдах болсон.
5 Үзэгтүн, цөл дэх хулангуудын адилтэд хоол хүнс буюу цөлд үр хүүхдүүддээ талх хайхаар ажилд гардаг.
6 Тэд талбайгаас хог хаягдлаа түүж,хорон муу хүний усан үзмийн цэцэрлэгүүдээс үлдэгдэл цуглуулдаг.
7 Тэд өмсөх хувцасгүйгээр шөнийг нүцгэн өнгөрүүлж,хүйтэнд нөмрөх юмгүй өнждөг.
8 Тэд уулын бороонд нордог бөгөөднөмөр бараадан хад чулуу тэвэрдэг.
9 Бусад нь өнчин хүүхдүүдийг хөхнөөс нь салгаж,ядуусаас барьцаа авдаг бөлгөө.
10 Тэд ядуусыг хувцасгүй, нүцгэн явуулж,өлсөгчдөөс юүжилсэн тариагаа булаадаг.
11 Ханан дунд тэд тос үйлдвэрлэдэг.Тэд дарсны шахуургуудыг гишгэдэг боловч, ундаасдаг.
12 Хотоос хүмүүс ёолж,шархадсан хүмүүсийн сэтгэл хашхирч байна.Гэсэн ч Бурхан тэнэгүүдэд анхаарал тавьдаггүй.
13 Бусад нь гэрлийн эсрэг тэрслэгчидтэй хамт байсан билээ.Тэд гэрлийн замыг мэдэхийг ч,түүний жимээр явахыг ч хүсдэггүй.
14 Алуурчин үүрээр босдог.Тэрээр ядуусыг хийгээд үгээгүйчүүдийг алдаг бөгөөдшөнө нь хулгайч шиг байдаг.
15 Завхайрагчийн нүд үдшийн бүрийг хүлээн,“Намайг нэг ч нүд харахгүй” хэмээн нүүрээ тагладаг.
16 Харанхуйд тэд байшингуудыг ухаж,өдөр тэд өөрсдийгөө халхалж хаадаг.Тэд гэрлийг мэддэггүй юм.
17 Түүний хувьд өглөө түнэр харанхуйтай адил байдаг.Учир нь тэрээр түнэр харанхуйн аймшгуудтай танил билээ.
18 Тэд усны мандал дээр хөнгөн.Тэдний хувь газар дээр хараагдсан байдаг.Тэд усан үзмийн талбайнууд уруу зүглэдэггүй.
19 Ган болон халуун нь цас усыг хайлуулан ширгээх мэтнүгэл үйлдэгсдийг Үхэгсдийн орон залгидаг.
20 Эх нь тэднийг мартах болно.Тэрээр дахин дурсагдахгүй болтолөт хорхой түүгээр амтархан хооллодог.Хорон муу байдал мод мэт устана.
21 Тэрээр хүүсэр эмэгтэйг буруушааж,бэлэвсэн эмд сайныг үйлддэггүй билээ.
22 Харин Тэрээр хүчтэнийг Өөрийн хүчээр чирдэг.Тэр босдог боловч хэнд ч амь насны баталгаа байдаггүй.
23 Тэр тэднийг аюулгүй байдлаар хангадаг бөгөөдтэд дэмжлэг авсан байдаг.Түүний мэлмий тэдний замууд дээр байдаг.
24 Тэд багахан хугацаанд өргөмжлөгдөөд,дараа нь алга болдог.Үүнээс гадна, тэд доош буулгагддаг бөгөөдбусдын хамт авагдаж өөрсдийн хадаж байсан тариан түрүү мэт хатдаг.
25 Хэрэв энэ бүхэн тийм бус байх аваасхэн намайг худалч гэж нотлон,хэн миний үгсийг хоосон болгох вэ? гэв.