Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 41

Чи Левиатаныг загасны дэгээгээр гарган авч чадах уу?Оосроор хэлийг нь доошоо дарж чадах уу?
2 Чи түүний хамарт олс дөрлөж,эсвэл эрүүг нь дэгээгээр цоолж чадах уу?
3 Тэр чамд хүсэлт тавьж,зөөлөн үгсийг чамд хэлэх үү?
4 Тэр чамтай гэрээ байгуулах уу?Чи түүнийг үүрд боолоо болгох уу?
5 Чи шувуухайгаар наадах адил түүгээр тоглон наадаж,эсвэл түүнийг шивэгчиддээ зориулан хүлэх үү?
6 Худалдаачид түүнийг борлуулах уу?Тэд түүнийг наймаачдын хооронд хуваах уу?
7 Чи арьсыг нь жалангаар,толгойг нь загасчны жадаар цоолж чадах уу?
8 Гараа түүн дээр тавигтун.Тулалдааныг сана.Чи дахин ингэхгүй!
9 Үзэгтүн, чиний горьдлого хуурамч юм.Чи түүний нүдэнд ч хүртэл дорд үзэгдэх үү?
10 Түүнийг өдөөхийг зүрхлэх эр зоригтон үгүй билээ.Тэгвэл Миний эсрэг зогсож чадах тэр нэгэн нь хэн юм бэ?
11 Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ?Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
12 Тэр амьтны эрхтнүүд,эсвэл хүч чадал,эсвэл сайхан хэлбэр галбирынх нь тухай Би дуугүй байхгүй.
13 Түүний гадуурх хуягийг хэн хуулж чадах вэ?Давхар шүднийх нь дотор хэн нэвтэрч чадах вэ?
14 Нүүрнийх нь эрүүг хэн онгойлгож чадах вэ?Шүднүүдийн тойрог нь айдас байдаг аж.
15 Бат бөх хуяг бол бардамнал бөгөөдтэд завсар зайгүй битүүмжээр холбогдсон байдаг.
16 Нэг нь нөгөөтэйгөө маш ойрхон тултэдний хооронд агаар ч орох боломжгүй бөлгөө.
17 Тэд өөр хоорондоо холбоостой билээ.Тэд нэг нэгэндээ холбогдсон бөгөөд салгагддаггүй.
18 Түүнийг найтаахад гэрэл цацардаг бөгөөднүд нь үүрийн туяа адил юм.
19 Амнаас нь шатаж буй бамбарууд гарч,галын очнууд ч үсчинэ.
20 Хамрынх нь нүхнээс зэгсэн дээр буцалж буй тогооноос мэт утаа гарч ирдэг билээ.
21 Амьсгал нь нүүрс асаадаг бөгөөдамнаас нь галын дөл гардаг.
22 Хүзүү нь хүч чадлыг агуулдаг бөгөөдтүүний өмнө айдас цовхчино.
23 Махан биеийнх нь сул махнууд хоорондоо холбогдсон бөгөөдтүүн дээр хөдөлшгүй бат тогтжээ.
24 Түүний зүрх чулуу мэт хатуу,тээрмийн бул чулуу мэт хатуу.
25 Тэрээр босоход, хүчтэнүүд айснаас болж зугтана.
26 Түүнд хүрдэг илд, жад ч,өдтэй сум болон хуяг ч ямар ч нэмэргүй байдаг ажээ.
27 Тэрээр төмрийг сүрэл мэт,хүрлийг ялзарсан мод мэт тооцдог.
28 Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй.Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.
29 Шийдмүүд ч сүрэл мэт тооцогдсон.Тэрээр жадны шажигнаанд инээдэг.
30 Түүний гэдсэн доор ваарын хурц хэлтэрхийнүүд байдаг.Тэрээр шавран дээр хайрсны мөр үлдээдэг билээ.
31 Тэрээр гүн усыг тогоо мэт буцалгаж,далайг тостой тогоо мэт болгодог.
32 Тэрээр ардаасаа гялбадаг мөр үлдээдэг бөгөөдусны гүн ч бууралтсан мэт байдаг.
33 Газар дэлхий дээрх ямар ч юм нь айдас түгшүүргүйгээр бүтээгдсэн түүнтэй адилгүй билээ.
34 Тэрээр өндөр бүхнийг дээрээс хардаг.Тэрээр бардамналын бүх хөвгүүдийн хаан нь билээ гэж айлдав.