Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 12

Тэгэхэд Иов хариулан—
2 Та нар үнэхээр хүмүүс бөгөөдта нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
3 Надад ч бас та нарын адил оюун ухаан бий.Та нараас дутах юм надад үгүй.Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?
4 Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох бинайз нөхдийнхөө доог тохуу юм.Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
5 Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.
6 Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөдөөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.
7 Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.
8 Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,тэрээр чамд сургаг.Далайн загас чамд тунхаглаг.
9 ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?
10 Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээдбүх хүн төрөлхтний амьсгал байдаг.
11 Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?
12 Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.
13 Мэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөдзөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.
14 Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөдтэр нь сэргээн босгогдож чаддаггүй.Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөдсуллагдах арга байдаггүй аж.
15 Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд тэд хуурайшдаг.Тэрээр тэднийг гадагш илгээдэг бөгөөдгазар дэлхий усанд автдаг аж.
16 Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
18 Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.
19 Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.
20 Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.
21 Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.
22 Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.
23 Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөддараа нь тэднийг устгадаг.Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөддараа нь тэднийг авч явдаг.
24 Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөдзамгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.
25 Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөдТэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.