Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 11

Дараа нь наамат хүн Зофар хариулан,—
2 Олон үг хариулагдалгүй урсаж,чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
3 Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу?Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?
4 Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөдби та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.
5 Харин Бурхан ярьж,чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,
6 чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.
7 Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?
8 Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.Чи юу хийж чадах юм бэ?Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.Чи юу мэдэж чадах юм бэ?
9 Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт,далайгаас ч өргөн юм.
10 Хэрэв Тэрээр өнгөрөн явж,хорьж, эсвэл чуулганыг дуудвалхэн Түүнийг хориглож чадах юм бэ?
11 Тэрээр хуурамч хүмүүсийг таньж,гэм бурууг хардаг бөгөөдтүүнд санаа тавихгүй гэж үү?
12 Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөдхүн илжигний дудран мэт төрдөг юм.
13 Хэрэв чи зүрхээ зөв удирдаж,гараа Түүн уруу сунгаж,
14 чиний гарт гэм буруу байвал тэдгээрийг хол зайлуулж,майхнууддаа хорон мууг оршин байлгахгүй бол,
15 чи өө сэвгүйгээр царайгаа өргөн явж үнэхээр чадахсан бөгөөдчи бат бөх болж, айхгүй байх байсан.
16 Чи зовлонг мартах байсан бөгөөдурсан одох ус мэт түүнийг санах байсан.
17 Амьдрал чинь жин үдээс ч илүү хурц гэрэлтэй байхсан.Харанхуй ч өглөө мэт байхсан.
18 Тэгэхэд, найдвар бий учраас чи итгэх байсан.Чи эргэн тойрноо харж, аюулгүйгээр амрахсан.
19 Үймүүлэх зүйлгүйгээр чи хэвтэхсэн бөгөөдолон хүн чиний тааллыг гуйх байсан.
20 Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж,тэдэнд зугтах газар ч олдохгүй.Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.