Иов
Бүлэг 20
Дараа нь наамат хүн Зофар хариулан—
2 Миний дотоод түгшүүрээс ч болж,үүний улмаас зөрчилдсөн бодлууд минь намайг хариу хэлэхийг шаардаж байна.
3 Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөдминий ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.
4 Дэлхий дээр хүн үүссэнээс буюу эртний үеэс дараах зүйлийг чи мэдэх үү?
5 Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоодбурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.
6 Хэдийгээр түүний ихэмсэг байдал тэнгэрүүдэд тулж,толгой нь үүлсэд хүрдэг ч,
7 тэрээр баастайгаа адил үүрд мөхдөг юм.Түүнийг харсан хүмүүс “Тэр хаана байна вэ?” гэж хэлэх болно.
8 Тэрээр зүүд мэт нисэн оддог бөгөөдтэд түүнийг олж чаддаггүй.Шөнийн үзэгдэл мэт тэрээр замхарч алга болсон.
9 Түүнийг харсан нүд түүнийг дахин хардаггүй бөгөөдорон байр нь ч түүнийг дахин үздэггүй.
10 Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж,өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.
11 Түүний яснууд залуу насных нь чадал тэнхээгээр дүүрэн байгаа боловчтэдгээр нь түүний хамт шороонд хэвтдэг бөлгөө.
12 Хэдийгээр бузар муу нь түүний аманд амттай ч,тэрээр түүнийг хэлэн доороо нууцалж,
13 тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй,харин амандаа хадгалдаг.
14 Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.
15 Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно.Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.
16 Тэрээр наж могойнуудын хорыг сорж,хорт могойн хэл түүнийг алдаг.
17 Зөгийн бал болон сүү ээдмээр урсах гол буюу урсгалууд уруу тэрээр хардаггүй.
18 Тэрээр олж авснаа буцаадаг бөгөөд залгидаггүй.Түүний худалдааны хөрөнгөний хувьд гэвэл тэрээр хэрэглэж ч чаддаггүй юм.
19 Учир нь тэрээр ядуусыг умартан дарласан билээ.Тэрээр өөрийн барьж босгоогүй гэрийг эзлэн авсан билээ.
20 Тэрээр дотроо тайван байдлыг мэддэггүй байсан учраастэрээр хүссэн ямар ч юмыг хадгалдаггүй.
21 Түүнд залгих юу ч үлддэггүй,тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.
22 Элбэг хангалууныхаа дүүрэн байдалд тэрээр давчдах болно.Гуниг зовлонтой хүн бүрийн гар түүний дээр ирнэ.
23 Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөдтүүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.
24 Тэрээр төмөр зэвсгээс зугтаж болох боловчхүрэл нум түүнийг цоо хатгах болно.
25 Хэн нэгэн түүнийг татаж,нуруунаас нь буюу цөснөөс нь гялбаж буй зэвийг гаргаж өгнө.Түүн дээр аймшгууд ирж,
26 бүрэн харанхуй түүний эрдэнэст үлдсэн бөгөөдунтаршгүй гал түүнийг залгина.Тэр гал түүний майханд үлдэгсдийг шатаана.
27 Тэнгэрүүд түүний гэм бурууг илчилж,газар дэлхий түүний эсрэг босох болно.
28 Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно.Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.
29 Энэ бол Бурханаас өгөх хорон муу хүний хувь болоодБурханаар түүнд тогтоогдсон өв залгамжлал мөн гэв.