Иов
Бүлэг 31
Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ.Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?
2 Дээр буй Бурханы хувь,эсвэл өндөрт буй Төгс Хүчит Нэгэний өв залгамжлал юу билээ?
3 Энэ нь шударга бус хүмүүст гай зовлон,гэм бурууг үйлдэгсдэд гай гамшиг болдог бус уу?
4 Тэрээр миний замуудыг харж,бүх алхмуудыг минь тоолдоггүй гэж үү?
5 Хэрвээ би хуурмагаар алхаж,миний хөл заль мэхийн араас яарч байсан бол,
6 Тэр намайг зөв шударга жингээр жинлэж,миний үнэнч шударга байдлыг Бурхан мэдэг.
7 Хэрвээ алхам минь замаас гарч,эсвэл зүрх минь нүдийг минь дагаж,эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,
8 миний тарьсныг өөр хүн идэж,тариа минь үндсээрээ сугараг.
9 Хэрэв миний зүрх эмэгтэйгээр уруу татагдаж,эсвэл би хөршийнхөө хаалганы үүдэнд отож байсан бол,
10 миний эхнэр өөр хүнд тариа цайруулж,өөр эрчүүд түүний дээрээс тонгойг.
11 Учир нь тэр нь бузар гэмт хэрэг байх байсан.Үүнээс гадна энэ нь шүүгчдээр шийдвэрлүүлэх гэм буруу юм.
12 Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөдминий бүх олзыг үндсээр нь устгах байсан.
13 Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд,эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,
14 Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ?Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахадби Түүнд юу гэж хариулах билээ?
15 Намайг хэвлийд бүтээсэн Тэр түүнийг бүтээдэггүй юм уу?Адил нэгэн биднийг хэвлий дотор дүрс оруулдаггүй гэж үү?
16 Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж,эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,
17 эсвэл өнчин нэгэнтэй хуваалцалгүй өөрийн хувийг ганцаараа идсэн бол
18 (харин залуу наснаас минь тэрээр надтай эцэг юм шиг өссөн бөгөөднялх балчраас нь би тэр эмэгтэйг удирдсан билээ),
19 хэрэв хувцасгүйгээс болж үхэж буй нэгнийг,мөн үгээгүй нэгэнд нөмрөх юм үгүйг би хараад,
20 тэрээр миний хонины нэхийнд дулаацаагүй бөгөөдтүүний ууц нуруу надад талархаагүй бол,
21 хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараадөнчин хүний эсрэг гараа далайсан бол,
22 мөр минь нуруунаасаа тасран,гар минь тохойгоороо хугараг.
23 Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөдТүүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.
24 Хэрэв би найдвараа алтанд тавьж,үнэт алтыг өөрийн итгэл гэж дуудсан бол,
25 хэрэв баялаг минь агуугаас болж,мөн миний гар ихийг хурааснаас болж би баярласан бол,
26 хэрэв гэрэлтэн байхад нь нарыг,сүр жавхлантайгаар өнгөрч байхад нь сарыг би хараад,
27 зүрх минь нууцханаар уруу татагдан,амандаа гараа хүргэн үнсэж байсан бол,
28 энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан.Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.
29 Би дайсныхаа үхэлд баярлаж,түүнд бузар муу юм тохиолдоход хөөрч байсан уу?
30 Үгүй, хараалдаа түүний амийг авахыг гуйснаараа нүгэл хийхийг би өөрийн аманд зөвшөөрөөгүй.
31 Миний майхны хүмүүс“Түүний маханд цадаагүй нэгнийг хэн олж чадах вэ?” гэж хэлээгүй гэж үү?
32 Харь хүн гадаа хонож байсангүй,би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.
33 Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаарааби өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?
34 Учир нь би олон түмнээс эмээж,өрх гэрүүдийн жигшил намайг айлгасан бөгөөдби дуугаа хураан, хаалганаас гадагш гарахгүй байсан уу?
35 Намайг сонсдог нэг хүн ч байгаасай!Үзэгтүн, миний хувийн тэмдэг энэ байна.Төгс Хүчит Нэгэн надад хариулаг!Миний өстний бичсэн буруутгасан бичгийг
36 би мөрөндөө үүрч,түүнийг титэм шиг өөртөө холбох байсан.
37 Би Түүнд алхмуудынхаа тоог тайлагнаж,ноён хүн шиг би Түүнд ойртохсон.
38 Хэрэв миний нутаг миний эсрэг хашхирч,хагалсан шангууд нь хамтдаа уйлдаг юм бол,
39 хэрэв би үр жимсийг үнэгүйгээр идэж,эсвэл эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,
40 улаан буудайн оронд өргөст ургамал,арвайн оронд хогийн ургамал ургаг гэв.Иовын үг барагджээ.