Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 22

Дараа нь теман хүн Елифаз хариулж,—
2 Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу?Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?
3 Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү?Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?
4 Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж,чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?
5 Чиний хар санаа үлэмж их,чиний гэм буруу төгсөшгүй бус уу?
6 Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,хүмүүсийг нүцгэлсэн билээ.
7 Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй,өлссөн хүнээс талх харамласан.
8 Гэвч газар дэлхий хүчит хүнд харьяалагддаг бөгөөдалдар хүндтэй хүн энд оршин суудаг.
9 Чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг хоосон буцаасан бөгөөдөнчин хүүхдүүдийн хүч няцсан билээ.
10 Тиймээс урхиуд чамайг хүрээлж,гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,
11 өө харанхуй, чи харж чадахгүй болохын тулд бөгөөдарвин их ус чамайг нөмөрдөг билээ.
12 Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу?Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!
13 Чи “Бурхан юу мэддэг билээ?Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14 Үүлс Түүний нуугдах газар тул Тэрээр харж чаддаггүй.Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.
15 Хорон муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимээр чи дагах уу?
16 Тэд цагаасаа өмнө авагдаж,тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
17 Тэд Бурханд “Биднээс холд!”,мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
18 Гэсэн хэдий ч Тэрээр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.Харин хорон муу хүмүүсийн зөвлөгөө надаас хол байдаг.
19 Зөв шударга хүмүүс хараад,баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20 “Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,тэдний дүүрэн юмсыг гал шатаав» гэцгээдэг.
21 Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22 Түүний амнаас зааврыг хүлээн авч,Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23 Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ.Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,
24 алтыг шороонд булж,Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
25 тэгвэл Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26 Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,нүүрээ Бурхан уруу өргөх болно.
27 Чи Түүнд залбирах бөгөөдТэрээр чамайг сонсох болно.Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
28 Чи бас нэг юмыг санах бөгөөдтэр нь чиний төлөө бүтэмжтэй байх болно.Чиний зам дээр гэрэл гийх болно.
29 Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно.Тэрээр даруу хүнийг аврах болно.
30 Тэрээр гэмгүйг аврах бөгөөдтэр хүн чиний цэвэр гараар дамжуулан аврагдах болно гэв.