Иов
Бүлэг 37
Үүнд ч гэсэн зүрх минь чичирч, дэлсдэг.
2 Түүний дуу хоолойн аянгыг болонТүүний амнаас гарах нижигнээнийг сайтар сонс.
3 Тэрээр бүхэл тэнгэрийн дор аянга гялбаагаа газар дэлхийн мухрууд уруу суллан тавьдаг.
4 Араас нь дуу нижигнэдэг.Тэр Өөрийн сүр жавхлантай дуу хоолойгоор аянга буулгаж,дуу нь сонсогдоход Тэрээр гялбаагаа барьдаггүй.
5 Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэнӨөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой.
6 Тэрээр цасанд “Газарт уна”,намуун шиврээ болон аадар бороонд “Хүчтэй бай” гэж хэлдэг.
7 Тэрээр хүн бүрийн гарыг тамгалдаг ньӨөрийн ажлыг бүх хүнд таниулахын тулд болой.
8 Тэгэхэд араатан амьтад ичээндээ орж,нүхэндээ хоргоддог бөлгөө.
9 Өмнөдөөс хуйлрах салхи,умард зүгээс хүйтэн ирдэг.
10 Бурханы амьсгалаар мөс бий болж,усны мандал хөлддөг билээ.
11 Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэдэг.Тэрээр Өөрийн үүлсийг гялбуулдаг билээ.
12 Түүний заавраар эргэж,үүлс чигээ өөрчилдөг нь оршин суугчидтай газар дэлхийн гадаргуу дээрТүүний тушаадаг бүхнийг хийхийн тулд болой.
13 Шийтгэхийн тулд ч,Өөрийн ертөнцдөө зориулан,эсвэл хайр энэрлийн тулд Тэрээр үүнийг учруулдаг бөлгөө.
14 Иов оо, үүнийг сонс.Зогсоод, Бурханы гайхамшгуудыг эргэцүүл.
15 Бурхан тэдгээрийг хэрхэн үндэслэж,Өөрийн үүлсийг хэрхэн гялбуулдаг болгосныг чи мэдэх үү?
16 Өтгөн үүлсийн давхаргуудын тухай болонмэдлэгээр төгс Нэгэний гайхамшгуудыг чи мэддэг үү?
17 Өмнөдийн салхинд газар тайван бөгчим байхадта нарын хувцас дулаан байдаг.
18 Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийгчи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
19 Бид Түүнд юу гэж хэлэхийг бидэнд зааж өгөөч.Харанхуйгаас болж бид бэлтгэн цэгцэлж чадахгүй байна.
20 Би ярих байсан гэж Түүнд мэдэгдэх үү?Эсвэл өөрийгөө залгигдах байсан гэж хүн хэлэх үү?
21 Тэнгэрт тодрох гэрлийг хүмүүс хардаггүй боловч,салхи өнгөрөхдөө үүлсийг сарниулдаг.
22 Умардаас алтан сүр жавхлан ирж,Бурханы эргэн тойронд аймшиг төрөм цог жавхлан байдаг.
23 Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй.Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөдшударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.
24 Иймээс хүмүүс Түүнээс эмээдэг.Тэрээр зүрхэндээ мэргэн хэмээгч хэнийг ч ойшоодоггүй гэв.