Иов
Бүлэг 4
Дараа нь теман хүн Елифаз хариу хэлэхдээ,—
2 Хэрэв хэн нэгэн хүн чамд үг хэлэхээр зориглоод үзвэл,чи тэвчээрээ алдах уу?Гэвч хэн ярихыг хориглож чадах билээ?
3 Чи олон хүнийг сургамжилсан бөгөөдчи сул дорой гарыг тэнхрүүлснээ харагтун.
4 Чиний үгс ганхаж буй хүмүүст зогсоход нь тусалсан бөгөөдчи сөхрөгсдийг хүчирхэгжүүлсэн билээ.
5 Харин одоо тэр нь чамд ирэхэд,чи тэвчээргүй байна.Энэ нь чамд хүрэхэд чи зориг мохжээ.
6 Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чиньчиний найдвар биш бил үү?
7 Одоо санаач, гэмгүй атлаа мөхсөн хэн байна?Эсвэл шулуун шударга нэгэн хаана сөнөсөн бэ?
8 Миний харсны дагуу гэм бурууг хагалж,зовлон зүдгүүрийг таригчид түүнийгээ хурааж авдаг.
9 Бурханы амьсгалаар тэд мөхөж,Түүний уур хилэнгийн хүчтэй цохилтоор тэд төгсдөг юм.
10 Арслангийн архираан,арслангийн дуу тасарч, залуу арслангуудын шүднүүд хугарчээ.
11 Идэш дутагдсанаас арслан үхэж,эм арслангийн зулзаганууд таран бутарчээ.
12 Надад нэгэн үг нууцаар ирж,чих минь түүний шивнэхийг сонсов.
13 Хүмүүс гүн нойронд автах шөнийн үзэгдлүүдээс гардаг сэтгэл түгшээсэн бодлуудын дунд
14 айдас ба чичиргээ над уруу ирж,бүх ясыг минь чичрүүлэв.
15 Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,биеийн минь үс арзайн босов.
16 Тэр нь хөдөлгөөнгүй зогсож байсан боловчби төрхийг нь ялган таньж чадахгүй байлаа.Нүдний минь өмнө дүрс байв.Анир чимээгүй.Дараа нь би дуу сонслоо.
17 “Хүн төрөлхтөн Бурханы өмнө зөв шударга байж чадах уу?Хүн өөрийн Бүтээгчийн өмнө цэвэр байж чадах уу?
18 Тэрээр Өөрийн зарц нартаа ч итгэдэггүй.Өөрийн тэнгэр элч нарын эсрэг ч Тэрээр алдаа эндлийг нь тулгадаг.
19 Тэгвэл шавар сууцанд амьдардаг,үндэс суурь нь шороонд байдаг,дэнгийн эрвээхийнээс өмнө бяцлагддаг хүмүүст яаж найдах юм!
20 Өглөөнөөс үдшийн хооронд л тэд хэсэг болж хугардаг юм.Ажиглагдахгүйгээр тэд мөнхөд мөхдөг ажээ.
21 Тэдний дотор майхнуудынх нь оосрууд татагдсан биш үү?Мэргэн ухаангүйгээр тэд үхдэг юм”.