Иов
Бүлэг 3
Үүний дараа Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрийг хараав.
2 Иов хэлэхдээ—
3 Миний төрсөн өдөр,“Хөвгүүн бүрэлдсэн” гэсэн шөнө сөнөг.
4 Тэр өдөр харанхуй байг.Дээр буй Бурхан түүнийг бүү харж үзэн,тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.
5 Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг.Үүл түүнийг бүрхэг.Харанхуй тэр өдрийг айлгаг.
6 Тэр шөнө түнэр харанхуйд эзлэгдэг.Жилийн өдрүүдийн дунд тэр өдөр бүү баясаг.Тэр нь саруудын тоонд ч бүү орог.
7 Үзэгтүн, тэр шөнө үргүй болог.Тэр шөнө баярын уухай бүү хадаг.
8 Левиатаныг сэрээхээр бэлдсэн,өдрийг хараагч нар түүнийг хараагтун.
9 Түүний үдшийн бүрэнхийн одод бөхөг.Тэр нь гэрлийг хүлээвч авахгүй байж,үүрийн гэгээг ч бүү үзэг.
10 Учир нь тэрээр эхийн минь хэвлийн ам нээгдэхийг зогсоогоогүй,миний нүднээс зовлонг нуудаггүй.
11 Юунд би төрөхдөө үхсэнгүй,хэвлийнээс гарахдаа эндсэнгүй вэ?
12 Юунд өвдгүүд болон намайг хөхүүлэх гэжэхийн хөх намайг хүлээн авав аа?
13 Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж,би нойрсож амрах байсан сан.
14 Өөрсдөдөө нурангийг дахин босгосондэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,
15 эсвэл гэр орнуудаа мөнгөөр дүүргэсэн,алтыг эзэмшиж байсан ноёдын хамт байх байсан.
16 Зулбаад хаягдсан,нарны гэрэл хэзээ ч үзээгүй нялхсын адил би байхгүй яав даа.
17 Тэнд хорон муу санаатнууд ч түйвээхээ зогсоож,ядарч туйлдагсад амарцгаадаг билээ.
18 Хоригдлууд хамтдаа тайвныг эдэлж байна.Тэд харгалзагчийн хашхирах дууг үл сонсдог аж.
19 Их багагүй тэнд байцгаадаг бөгөөдбоолчууд эзнээсээ чөлөөлөгддөг аж.
20 Юунд зовон тарчлагсдад гэрэл,сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?
21 Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөднуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.
22 Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.
23 Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.
24 Хоолны оронд надад ёолох нь л ирэх бөгөөдминий нулимс ус мэт асгарч байна.
25 Миний эмээдэг зүйл над дээр ирж,миний айдаг зүйл надад оноогддог.
26 Би тайван биш, чимээгүй ч биш бөгөөдби амраагүй, харин үймээн самуун ирдэг билээ гэв.