Иов

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42


Бүлэг 38

Тэгтэл шуурган дундаас ЭЗЭН Иовд хариулан,—
2 Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ?
3 Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл.Учир нь Би чамаас асуух бөгөөдчи Надад заавар өг.
4 Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа?Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч,
5 түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ?Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ?
6 Юун дээр түүний сууриуд тогтсон бэ?Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?
7 Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж,Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.
8 Эсвэл хэвлийгээс оргилон гарахад ньхэн далайг хаалгаар хязгаарласан бэ?
9 Тэгэхэд Би үүлийг түүний хувцас,түнэр харанхуйг түүний өлгий болгож,
10 мөн түүнд хил тогтоож,хаалга түгжээг тавьж,
11 “Энэ хүртэл чи ирэгтүн,харин цаашилж болохгүй.Энд чиний бардам давалгаанууд зогсох болно” гэж Би айлдсан билээ.
12 Чи амьдралдаа өглөөд тушааж,үүрийн гэгээнд байрыг нь мэдүүлж байв уу?
13 Ингэснээр тэр нь газар дэлхийн хязгаараас зууран авч,хорон муу хүмүүс эндээс сэгсрэгдэх болно.
14 Энэ нь лацны шавар шиг өөрчлөгдсөн.Тэд хувцас мэт болцгоодог.
15 Хорон муугаас тэдний гэрэл авагдсан бөгөөдөргөгдсөн гар хугарав.
16 Чи далайн ундарга уруу нэвтэрч,гүний хөндийнүүдэд алхсан уу?
17 Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж,эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
18 Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу?Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч.
19 Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ?Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
20 Чи түүнийг орших газарт нь аваачиж чадах уу?Түүний гэрт хүрэх замыг чи мэддэг үү?
21 Тэгэхэд чи төрсөн учраас чи мэдэх бөгөөдөдрүүдийн чинь тоо тоолшгүй их билээ!
22 Чи цасны агуулахуудад орж,эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу?
23 Би тэдгээрийг зовлонт цагийн төлөө,дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн билээ.
24 Гэрэл ямар замаар хуваагдах хийгээддорнын салхи ямар замаар газар дэлхий дээр тархсан бэ?
25 Үерийн сувгийг,эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ?
26 Энэ нь хүмүүсгүй газарт,нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд
27 эзгүй хоосон газрыг хангаж,өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой.
28 Бороонд эцэг бий юү?Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?
29 Хэний хэвлийнээс мөс гарсан бэ?Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?
30 Ус чулуу шиг хатуу болж,гүний гадаргуу ч хоригдсон байдаг.
31 Чи Мичид зургааг холбож,Марал гурвыг салгаж чадах уу?
32 Чи оддын ордуудыг улиралд нь удирдаж,Долоон бурханг түүний дагуулаар залж чадах уу?
33 Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж,тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу?
34 Асар их усаар бүрхүүлэхийн тулдүүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу?
35 “Бид энд байна” хэмээн чамд илтгээд явахаарчи аянга гялбааг урагш илгээж чадах уу?
36 Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж,оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ?
37 Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ?Эсвэл тэнгэрийн усны савнуудыг
38 тоос нягтран цул болж,шавар хоорондоо зууралдахад тогтоож чадах вэ?
39 Чи арслангийн төлөө ан агнаж,эсвэл залуу арслангуудын хоол идэх дурыг хангаж чадах уу?
40 Тэд нүхнүүдэд хоргодон,үүрэнд хэвтэн хүлээдэг.
41 Хэрээний дэгдээхийнүүд Бурханд хашхиран хоолгүй тэнүүчилж байхадхэн хэрээнд хоолыг нь залгуулж өгдөг вэ?