Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 9

Миний ард түмний охины алагдагсдын төлөөби өдөр, шөнөгүй уйлахын тулдтолгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
2 Би өөрийн ард түмнийг орхиж,тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой!Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.
3 “Тэд өөрсдийн нум болох хэлээ тахийлгадаг.Худал болоод үнэн бус нь газар нутагт зонхилдог.Учир нь тэд бузар муугаас бузар муу уруу явдаг бөгөөдтэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 “Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, ямар ч ах дүүд бүү итгэг.Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, хөрш бүр гүтгэгч мэт явдаг.
5 Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөдхэлэндээ худал ярихыг тэд заасан билээ.Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.
6 Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм.Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7 Тийм учраас түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна.“Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.Миний ард түмний охины улмаас Би юу хийж чадах билээ?
8 Тэдний хэл бол үхлийн сум.Энэ нь заль мэхийг ярьдаг.Амаараа хэн нэгэн өөрийн хөршид амар амгаланг яривч,дотроо тэрээр түүнд отох нуувч хийж байдаг.
9 Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Энэ мэт үндэстнээс Би өшөөгөө авахгүй гэж үү?”.
10 Би уулсын төлөө уйлаан болон орь дууг,зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана.Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөдүхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна.Тэнгэрийн шувууд, араатан амьтдын аль аль нь зугтжээ.Тэд явжээ.
11 Би Иерусалимыг сүйрлийн овоо,цөөвөр чононуудын үүр болгоно.Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.
12 Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв?
13 ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэд Миний тэдний өмнө тогтоосон Миний хуулийг орхиж, Миний дуу хоолойг дагаагүй, түүний дагуу яваагүй.
14 Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм”.
15 Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.
16 Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Би тэднийг хөнөөх хүртэл араас нь илд явуулна”.
17 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.“Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд.Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.
18 Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж,зовхи маань усаар дүүрнэ.
19 Учир нь «Бид ямар их сүйрэв!Бид гутамшиг болов.Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.
20 Эмэгтэйчүүд ээ, одоо ЭЗЭНий үгийг сонсоцгоож,Түүний амнаас гарах үгийг та нарын чих хүлээн аваг.Охиддоо орилохыг, түүний хөрш хүн бүрд гашуудлыг заа.
21 Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ.Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулдүхэл бидний орднуудад оржиржээ.
22 Яригтун,ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр ялгадас мэт унаж,тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.
23 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.
24 Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг ЭЗЭН гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
25 ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Би хөвч хөндүүлсэн болон хараахан хөвч хөндүүлээгүй бүгдийг шийтгэх өдрүүд ирж байна.
26 Эдгээр нь Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб болон цөлд амьдран, өөрсдийн сүмүүдэд үсээ тайрдаг бүгд юм. Учир нь бүх үндэстнүүд хөвч хөндүүлээгүй бөгөөд Израилийн хамаг гэр зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй аж”.