Иеремиа
Бүлэг 18
ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь
2 “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв.
3 Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв.
4 Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв.
5 Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж,
6 “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.
7 Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй.
8 Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө.
9 Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьж босгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй.
10 Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар мууг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна”.
11 Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв” гэж хэл.
12 Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.
13 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.“Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ?Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.
14 Ливаны цас задгай нутгийн чулууг орхидог уу?Харийн урсах хүйтэн ус урсахаа больдог уу?
15 Миний хүмүүс Намайг мартсан бөгөөдтэд хоосон бурхдад утлага уугиулж,их замаар бус жимээр явахын тулд тэд өөрсдийн замуудаасаа,эртний замуудаас бүдэрсэн нь
16 өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм.Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.
17 Дорнын салхи мэт Би тэднийг дайсны өмнө тараана.Тэдний гамшгийн өдөр Би тэдэнд нүүрээ бус, нуруугаа харуулна” хэмээв.
18 Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөөнүүдийг сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг хэлээр цохин, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж хэлэв.
19 Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?Учир нь тэд надад нүх ухжээ.Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.
21 Тийм учраас тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч,тэднийг илдний хүчинд тушаагаач.Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй ба бэлэвсэн болгооч.Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж, залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.
22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай.Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.
23 Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ.Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач.Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай.Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!