Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 29

Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу Небухаднезарын цөллөгт авч явсан бүх хүмүүст эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.
2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын ноёд, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв)
3 Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар илгээгдсэн бөгөөд Иудагийн хаан Зедекиа тэднийг Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезар уруу илгээн,
4 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна.
5 «Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид.
6 Эхнэрүүд авч, хөвгүүд ба охидын эцгүүд болж, тэд хөвгүүд, охидыг төрүүлэхээр хөвгүүддээ эхнэрүүд авч, охидоо нөхрүүдэд нь өг. Тэнд үржиж, бүү цөөр.
7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно».
8 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.
9 Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
10 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ.
11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.
13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.
14 Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».
15 Та нар «ЭЗЭН бидэнд эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас буюу
16 Давидын сэнтийнд суудаг хаан болон энэ хотод амьдардаг бүх хүмүүс болох та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж айлдаж байгаа учраас
17 түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно.
18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.
19 Учир нь Би тэдэнд Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дахин дахин илгээсэн Миний үгсийг тэд сонсоогүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Гэвч та нар сонсоогүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
20 Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.
21 Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.
22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.
23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
24 Нехелам хүн Шемаиад чи ярин
25 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,
26 ”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.
27 Яагаад чи чамд эш үзүүлдэг Анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ?
28 Учир нь тэр биднийг Вавилон уруу явуулан «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, мөн цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид» гэсэн”»” гэж хэл.
29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.
30 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж,
31 “Бүх цөлөгдөгсдөд үг илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Би түүнийг илгээгээгүй хэдий ч Шемаиа та нарт эш үзүүлэн, та нарыг худалд итгүүлсэн тул,”
32 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм”»” гэж хэл хэмээн айлдлаа.