Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 31

“Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон,амралтаа хайхаар явсан Израиль юм”.
3 ЭЗЭН түүнд холоос үзэгдэн,“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.Тийм учраас Би чамайг хайр энэрлээр татсан билээ.
4 Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин!Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.
5 Чи дахин Самарийн толгод дээр усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.Тариаланчид тарьж, таашаах болно.
6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд«Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.
7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.Тунхаглан, магтаалыг өргөж,«Өө, ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох Өөрийн ард түмнийг авраач» гэж хэл.
8 Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.Би тэднийг газар дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулж,тэдний дунд сохор ба доголон,жирэмсэн эмэгтэй ба хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйбүгд хамтдаа байх болно.Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.
9 Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана.Би тэднийг урсгал усны хажуугаар,бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.
10 Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,алс холын эргүүдэд тунхаглан,“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан,хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална” гэж хэлцгээ.
11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.
12 Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.Тэд ЭЗЭНий хишиг болох үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,тэд дахин хэзээ ч доройтохгүй.
13 Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана.Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,тэднийг тайвшруулан,зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.
14 Би тахилч нарын сэтгэлийг элбэг дэлбэгээр дүүргэж,Миний ард түмэн Миний сайн байдалд хангалуун байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
15 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.
16 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Уйлахаас дуу хоолой, нулимсаас нүдээ тэвчин барь.Учир нь чиний үйлс шагнагдана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.
17 Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.
18 Би Ефраимыг«Та намайг гэсгээсэн бөгөөд Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн юм.Та Миний Бурхан ЭЗЭН тул намайг буцаан авчраач, ингэснээр би сэргээгдэнэ.
19 Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул ичиж, дорд болгогдсон» гэж гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.
20 Ефраим Миний хайрт хүү мөн үү?Тэрээр тааламжит хүү мөн үү?Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг.Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг.Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21 “Өөртөө зориулан замын тэмдгүүдийг тавьж, дохио тэмдгүүдийг байрлуул.Өөрийн оюун бодлоо явсан зам уруугаа, их зам уруу чиглүүл.Эргэж ирээч, Израилийн онгон охин, өөрийн эдгээр хот уруу эргэж ирээч.
22 Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ?Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв.Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.
23 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон түүний хотуудад дахин нэг удаа энэ үгийг хэлэх болно.«Зөв шударгын гэр,ариун толгод оо,ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»
24 Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.
25 Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг”.
26 Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.
27 “Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр болон араатан амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
28 “Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж, мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
29 “Тэдгээр өдрүүдэд тэд«Эцгүүд гашуун усан үзэм идсэн бөгөөдхүүхдүүдийн шүд мохно» гэж дахин хэлэхгүй.
30 Гэвч хүн бүр өөрийн гэм буруугийн төлөө үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно”.
31 ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.
32 Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
33 “Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.
34 Хүн бүр хөршдөө, хүн бүр ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй”.
35 Гэрэл болгон өдрөөр нарыг,шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг,давалгаа нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.
36 “Хэрэв энэ тогтоогдсон зарлиг Миний өмнөөс холдвол,Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
37 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,Би ч бас Израилийн бүх үр удмыг үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
38 “Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн Дааман Хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
39 “Хэмжих шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ.
40 Үхсэн хүүр ба үнстэй бүхий л хөндий болон Кидрон горхи хүртэлх бүх талбай, зүүн зүг уруу Морин Хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй, эсвэл хөмрөгдөхгүй”.