Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 12

Би Танд хэргийг мэдүүлдэг Та бол шударга, ЭЗЭН минь.Би үнэхээр Тантай шударга ёсны хэргүүдийг ярьдаг билээ.Хорон муу явдалтнуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ?Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?
2 Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ.Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ.Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол.
3 Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ.Та намайг хардаг билээ.Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ.Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч,уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!
4 Газар нутаг хэдий болтол гашуудаж,хөдөө талын ургамал хатаж гандах юм бэ?Учир нь “Бидний сүүлчийн төгсгөлийг Тэр үзэхгүй” гэсэн тулэнд оршин сууж буй хүмүүсийн хорон муугийн төлөө амьтад болон шувууд шүүрүүлэн авагдсан юм.
5 “Хэрэв чи хүнтэй гүйгээд ядарсан болчи морьтой яаж уралдажчадах билээ?Хэрэв чи амар амгалангийн оронд унаж байвал чи Иорданы шугуйд яах билээ?
6 Учир нь чиний ах дүүс болон чиний эцгийн гэрийнхэн,тэд ч хүртэл чамд итгэлгүй хандаж,тэд ч хүртэл чиний араас чанга хашхирцгаасан.Хэдийгээр тэд чамд сайхан үгс хэлэх боловч тэдэнд бүү итгэ”.
7 “Би Өөрийн гэрийг орхиж, Өөрийн өвийг хаяв.Би сэтгэлийнхээ хайртыг дайснуудынх нь гарт өгөв.
8 Миний өв Надад ой доторх арслан мэт болов.Тэр Над уруу архирсан юм.Тиймээс Би түүнийг үзэн ядахад хүрэв.
9 Миний өв Надад олзны толботой шувуу адил юм уу?Олзны шувууд түүний эсрэг тал бүрд байна уу?Явж, талын бүх араатан амьтдыг цуглуулж,Тэднийг залгиулуулахаар авчир!
10 Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж,Миний тариалангийн талбайг талхлав.Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.
11 Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна.Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов.
12 Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв.Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна.Хэнд ч амар амгалан байсангүй.
13 Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав.Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав.Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн.
14 Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.
15 Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна.
16 Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно.
17 Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.