Иеремиа

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


Бүлэг 30

ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдсан нь
2 “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич.
3 Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна”.
4 Израиль болон Иудагийн талаар ЭЗЭНий айлдсан үгс бол эдгээр нь юм.
5 “Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.«Би аймшиг, айдсын дууг сонссон бөгөөд амар амгалан үгүй.
6 Асуугаад, эрэгтэй хүн хүүхэд төрүүлж чадах эсэхийг хар.Яагаад хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг эрэгтэй хүн бүр гараа бүсэлхий дээрээ тавьсан байхыг Би харж байна вэ?Яагаад бүх царайнууд нь цонхигор болов?
7 Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ.Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.
8 Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
9 «Харин тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНд, мөн тэдний төлөө Миний босгох өөрсдийн хаан Давидад үйлчилнэ.
10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Израиль аа, бүү зүрх алд.Учир нь харагтун, Би чамайг алсаас,чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна.Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.
11 Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь Би та нарыг дунд нь тараасан үндэстнүүдийг Би бүрэн устгах бөгөөдзөвхөн чамайг Би бүрэн устгахгүй.Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, яасан ч чамайг шийтгэхгүй орхихгүй»
12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.«Чиний шарх эдгэшгүй, чиний гэмтэл ноцтой.
13 Чиний хэргийг өмгөөлөх хэн ч байхгүй.Чиний яранд эдгэрэл, чамд тэнхрэл үгүй.
14 Чиний бүх амраг чамайг мартаж,тэд чамайг эрэлхийлэхгүй байна.Учир нь Би чамайг дайсны шархаар,харгис нэгний шийтгэлээр шархдуулсан нь чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул байв.
15 Чи юунд гэмтлээсээ болж хашхирна вэ?Чиний өвчин эдгэшгүй.Чиний гэм буруу их ба чиний нүглүүд тоолшгүй олон тул Би чамд эдгээр зүйлсийг үйлдэв.
16 Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно.Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно.Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.
17 Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ.Чамайг шархнаас чинь эдгээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.«Учир нь тэд чамайг зайлуулагдагч гээд“Энэ бол Сион.Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг».
18 ЭЗЭН ингэж айлдаж байна.«Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн,түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ.Хот өөрийн балгас дээр дахин баригдаж,ордон өөрийн зөв газартаа босох болно.
19 Тэднээс талархлууд болон баярлан цэнгэдэг хүмүүсийн дуу хоолой гарна.Би тэднийг олшруулж, тэд цөөрөхгүй.Би бас тэднийг хүндэтгэж, тэд өчүүхэн байхаа болино.
20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж,тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно.Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.
21 Тэдний удирдагч нь тэдний нэг байх бөгөөдтэдний захирагч тэдний дундаас гарч ирнэ.Би түүнийг ойртуулахад, тэр Над уруу дөхөн ирнэ.Над уруу дөхөж ирэхээр өөрийн амиар хэн аз туршиж зүрхлэх билээ?» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
22 «Та нар Миний ард түмэн,Би та нарын Бурхан болно» хэмээв”.
23 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга!Уур хилэн, хуйлрах шуурга гарав.Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.
24 Тэрээр Өөрийн зүрхний төлөвлөгөөг биелүүлж, гүйцэтгэх хүртэл ЭЗЭНий ширүүн уур хилэн буцаж эргэхгүй.Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг ойлгоно.